Фтор шүдний цоорол өвчнөөс хамгаалдаг уу?

Blog Single

Фтор шүдний цоорол өвчнөөс хамгаалдаг уу? Фторыг хүүхдэд эм хэлбэрээр эсвэл шүдний оогоор дамжуулан өгөх үү? Эцэг эхчүүд энэ талаар юу мэддэг байх ёстой вэ? Хүүхдийнхээ сүүн шүдний арчилгаанд анхаарал төдийлөн тавьдаггүй байсан үе саяхан. Гэтэл олон жилийн судалгаагаар хүүхдийн сүүн шүдний цоорлын шалтгаан болох бактериуд нь байнгын шүдэнд шилжин улмаар түүний өвчлөх үндсэн шалтгаан болдгийг тогтоосон.

1980-аад оны эхээр ХБНГУ-д 12 настай хүүхдүүдийн дунджаар 6 шүд нь цоорсон байсан бол өнөөдөр ойроцоогоор 1 шүд цоорлоор өвчилсөн судалгаа байна. Энэ нь орчин үеийн хүмүүсийн хоол хүнсний ухамсарт хэрэглээ, шүд, амны хөндийн арчилгаа, түүнчлэн фтороор урьдчилан сэргийлэлт сайн хийдэг  болсонтой шууд холбоотой юм.

Фтор нь эрдэс давс бөгөөд ислэг бодисоос хамгаалж улмаар шүдний цоорол \кариес\ өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Кариес өвчин нь хүний хүнс тэжээлээр орсон чихрийг аман дахь бактериуд исэлдүүлж  шүдэн дахь кальци үгүй болсноос шалтгаалан гардаг. Олон улсын судалгаануудаас үзэхэд хүүхдэд, бүр нялх наснаас нь эхлэн фторын урьдчилан сэргийлэлт хийхийг зөвлөдөг. Фторыг эм хэлбэрээр өгөхдөө эмчийн нарийн зөвлөгөө, хяналтан дор өгнө. Түүнчлэн, ундны ус болон хүнсний давс фторын агууламжтай, хүүхдийн анхны шүдийг фтортой оогоор угааж байгаа бол хэрэглээг давхардуулж болохгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Бусад нийтлэлүүд