Евро Дентал Клиник шүдний эмнэлэг нь 2015 онд байгуулагдан, 2016 оны 5-р сард Шүдний өвчний оношилгоо, эмчилгээ хийх #0002609 тоот тусгай зөвшөөрлийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан.
Тус эмнэлэгийн гадаад, дотоодын мэргэжлийн боловсон хүчин, хамт олон нь европ стандартыг манай улсад нутагшуулах, нэвтрүүлэх зорилгоор орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж, чанар стандартыг мөрдөн ажиллаж байна.
Бидний уриа бол эрүүл ахуйг өндөр хэмжээнд сахих, эелдэг үйлчилгээг үйлчлүүлэгч бүртээ санал болгоход оршино.
Тухайлбал, ХБНГУ-ын Sirona, Henry Schein, Kerr, Siemens, Duerr, Melag, Statim, АНУ-ын Ultradent, VDW, Hu-Friedy, Komet зэрэг брендийн шүдний сандал, рентген аппарат, ариутгалын машин, багаж тоног төхөөрөмжийг эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж байна.
Шаардлагатай тохиолдолд бид гадаад улс орнуудын туршлагатай зөвлөх эмч нарт өвчтний рентген зураг, түүхийг явуулж оношилгоог олон эх үүсвэрээс тогтоох, баталгаажуулах, зөвлөгөө мэдээллээр ханган ажилладаг.
Мөн бид хиймэл шүд хийх, тааруулах чиглэлээр олон жил ажилласан туршлагатай, чадварлаг хамт олон, лабораторитай хамтран ажилласаар ирсэн.
Манай эмч нар
Д.ОНОН /Ерөнхий эмч/
Д.Онон нь 1999-2001 онд АУИС, 2001-2002 онд ОХУ-ын Москва хотын Семашкогийн нэрэмжит АУИС, 2002-2010 онд ХБНГУ-ын Берлин хотын Шаритэ АУИС-ыг шүд, эрүү нүүрний их эмч, анагаах ухааны магистраар төгссөн. 2010-2012 онд ХБНГУ-ын Берлин хотын Др. Бэрэ эмчийн удирдлаган доор шүдний их эмчээр ажиллаж байгаад 2013 оноос Монгол улсад шүдний их эмчээр ажиллаж байна.
MATHIAS RASCH /Зөвлөх эмч/
Матиас Раш нь 1979-1985 онд Ханновер хотын АУИС-ыг нүүр амны их эмч, докторын зэрэгтэй төгссөн, 1985-1989 онд ХБНГУ-ын Фрейбург хотын шүдний эмнэлэгт их эмчээр ажилласан, 1990 оноос өнөөг хүртэл ХБНГУ-ын Ноенбург хотод өөрийн хувийн шүдний эмнэлэгээ нээн их эмчээр ажиллаж байна. Ноён Раш нь 2005 оноос хөгжиж буй улс орнуудын залуу боловсон хүчнийг бэлтгэх ахмад экспертүүдийн хөтөлбөрт идэвхтэй оролцон БНХАУ, Мадагасгар, Монгол зэрэг улсуудад ажиллан, өөрийн арвин мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.
П.ЗУЛГЭРЭЛ /Шүдний эмчийн туслах/
П.Зулгэрэл нь 2014-2015 онд БНСУ-ын KOICA төслийн шүдний эмчийн туслах бэлтгэх сургалтанд хамрагдан амжилттай төгссөн, 2015 онд Нүүр ам судлалын сургуулийн харъяа эмнэлэгт шүдний эмчийн туслах хийж байгаад 2016 оноос Евро Дентал Клиник шүдний эмнэлэгт шүдний эмнэлэгийн туслахаар ажиллаж байна.